"Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулжээ

Энэхүү лаборатори Fortinet компанитай хамтарсан төсөл агаад хоёр компанийн хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан нийгмийн хариуцлагын томоохон энэ ажил нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар, Fortinet-ийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр (Firewall, Switch, Access Point, Analyzer гэх мэт) иж бүрэн тоногложээ.
Мөн Intel Ultra процессортой компьютер, сервер, ухаалаг самбар зэрэг сургалтын орчин бүрдүүлж, жил бүр 200 гаруй оюутан орчин үеийн технологид суурилсан онол-практикийн гүнзгий мэдлэг, ур чадвар эзэмших боломжтой болж байна.
Цаашид Ай Ти Зон болон Fortinet компаниуд хамтран сургалт, зөвлөмж, практик дадлага тогтмол зохион байгуулж, оюутнуудыг кибер аюулгүй байдлын мэргэжлээр бодит ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд анхаарах юм.
Fortinet нь дэлхийд хамгийн олон кибер аюулгүй байдлын патент эзэмшдэг, олон улсын стандартад нийцсэн шийдлүүдээрээ тэргүүлдэг компани бөгөөд энэ лаборатори нь дэлхийн хэмжээний технологийг Монголын оюутнуудад шууд гардан суралцах боломж олгож байгаагаараа онцлог юм.
Бусад мэдээ
ХБНГУ-д инженер, техникийн ажилтан бэлтгэх хамтарсан хөтөлбөрийн хэлэлцээр хийлээ
Мэдээ
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ
Мэдээ
Сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.