STEAM боловсролын сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны төлөөлөл хамрагдаж байгаа билээ.
БЕГ, Насан туршийн суралцахуйн төвүүдийн багш, удирдах ажилтны төлөөллийг БНСУ-ын Сүнгшил их сургуулийн Насан туршийн боловсролын институтийн профессор И Ги Сон, тус сургуулийн оюутан Мөнхтунгалаг нар хүлээн авч уулзаж, их сургуулийн сургалт, үйл ажиллагаагаа, хүний нөөцийн чадварлаг мэргэжилтэн, менежерийг хөгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцлаа.
Сүнгшил их сургуулийн Насан туршийн боловсролын тэнхим нь 1980 онд байгуулагдан, 27 жилийн сургалт, үйл ажиллагааны хүрээнд 2025 оны байдлаар 623 оюутан төгссөн, одоо суралцаж байгаа 108 оюутан байна.
Хөтөлбөр
Үндэсний 2-р түвшний НТБ-ын багшийн гэрчилгээ
НТБХ-ийн өдөр- Бакалавр болон НТБ мэргэжилтнүүдийн эв нэгдэл, сүлжээ
Бакалавр болон магистр, докторын зэрэгтэй ахиц, дэвшил, ажил эрхлэлтийн зөвлөх хөтөлбөр
НТББайгууллагын Бакалаврын сургалттай танилцах
Гадаад их сургууль, кампус дахь төрөл бүрийн сургалт, сайн дурын хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх
Төгссөний дараа оюутан юу хийх вэ
НТБТэнхим, Улсын хөгжлийн төв, БСХүрээлэн, ААНэгж, байгууллагын сургалтын менежер, энгийн байгууллагад менежер, мэдээлэл хүргэгч гээд олон ажлыг хийх боломжтой байдаг.
Боловсролын хуулиар бол НТБоловсрол эзэшсэн ч заавал багш болох албагүй, ажиллах ямар боломж байна тэр чиглэлээр ажиллах боломжтой аж.