"Англи хэлний мэргэшлийн төв" Улаанбаатарт нээгдлээ
Боловсролын сайд П.Наранбаяр нээж хэлэхдээ “АНУ-ын ЭСЯ, Боловсролын Яам, МУИС болон бусад холбогдох байгууллагууд удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг хийж хамтран ажилласны дүнд бид өнөөдөр энэхүү төвийг нээж байна. Монгол орны боловсролын салбарын бүх түвшний англи хэлний багшаар ажиллаж буй хэн бүхэнд мэргэшлийн төв хүртээмжтэй, чанартай сургалтыг үр дүнтэй явуулж тэдний мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд нь тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ төв нь англи хэлний багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд (Феллоу, Фулбрайт, Энх тайвны корпусын багш нар) англи хэл заах арга зүй, багшийн хөгжил, сургалтын хөтөлбөр боловсруулалт зэрэг олон төрлийн сургалт, семинар зохион байгуулж байгаа ажээ.
Тус төв нь Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.