Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-05-13
Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг монгол багш анх удаа авна

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” олгож ирсэн.

Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой.

2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улс багтсан байна. Монгол Улсаас "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлж, шагнал олгохоор шийдвэрлэсэнээ энэ оны 4 дүгээр сард албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэрбээр Эрхэмсэг гүнжээс энэ оны 10 дугаар сарын 15-нд шагналаа гардан авна.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус шагналын сангийн дарга доктор Криссанапон Киртикара тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ уулзлаа.

Тэд мөн “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургууль болон Тайландын ивээл дор төсөл хэрэгжүүлсэн сургуулиудын үйл ажиллагаатай танилцжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ