Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-05-12
Монгол хэл, бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдсанаас 70410 нь шалгалтад тэнцсэн.

Үүнээс 121 нь шалгуулагч  800 оноо авчээ.

Харин 12964 сурагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа.

Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог болсон.

Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой аж. Харин шалгалтын дүн оноотой сана нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтайгаа танилцах боломжтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ