Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
Өчигдөр 12 цаг 10 мин
“Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалт” зохион байгуулж байна

Боловсролын яамнаас салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын дохионы хэлний ур чадварыг хөгжүүлэх, сонсголгүй иргэдтэй дохионы хэлээр харилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) Олон улсын байгууллагын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн санхүүжилтээр “Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт”-ыг “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. 

Сургалтад Боловсролын яам, түүний харьяа байгууллагын 50 албан хаагч хамрагдаж, 30 цагийн хөтөлбөрөөр дохио, зангаа, биеийн хэлэмж, нүүрний хувирлыг ашиглан өөрийгөө илэрхийлэх, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй тэдний эх хэлээр өдөр тутмын харилцааны сэдвүүдийн хүрээнд харилцаж, тэдний өвөрмөц онцлог, ахуй соёлын хэрэгцээг ойлгох мэдлэг, чадварыг эзэмших юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ