Ц.Цолмон: Уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа.
Зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орж агаарын температур 10 хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-наас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Энэ үед уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.
Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон онцолсон юм.
Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Бусад мэдээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
Мэдээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.