Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
50 мин
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулж, иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Төслийн шугам 4.2 км урт, хоёр өртөөтэй бөгөөд 19 тулгуур, 98 кабинтай.

Нэг кабинд 10 хүртэл хүн зорчих боломжтой.

Кабинууд секундэд 21 метр хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай бөгөөд өвлийн улиралд суудлыг халаах системтэй.

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК Нийслэлийн дэд бүтэц, ногоон хөгжил, нийтийн үйлчилгээний төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ