Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
55 мин
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо

“Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилгоор Төв аймгийн 27 сумын ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, өсвөр үе болон суралцагчдыг хорт зуршлаас хамгаалах, эрсдэлт нөхцөл байдлыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олголоо. 

Энэхүү сургалт нь боловсролын байгууллагын түвшинд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон бусад хорт зуршлаас ангид байлгах, эрүүл, зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ