Шорлогны мухлаг шатсаныг унтрааж, хийн баллоныг аюулгүй болгожээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг өнөөдөр 12:53 цагт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангажээ.
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм, норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Бусад мэдээ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө
Мэдээ
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Мэдээ
ТЦГ: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна
Мэдээ
Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.