"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийг хийх гэж байна.
Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цагийн хооронд авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Бусад мэдээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
Мэдээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.