Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
37 мин
“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр тус компанийн шатахуун хадгалах нийт хүчин чадал 36 мянган тоннд хүрч, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах дэд бүтэц өргөжиж байна.

Засгийн газраас шатахууны импортын хамаарлаас үүдэлтэй нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, улсын хэмжээнд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь уг ажлын бодит үр дүнгийн нэг болж байна.

Энэ хүрээнд 2026 онд нийт 150 мянган м³, 2027 оны хавар гэхэд 300 мянган м³ багтаамжтай шатахууны агуулах, савыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Төлөвлөсөн бүтээн байгуулалтууд бүрэн хэрэгжсэнээр Монгол Улс 2027 оны хавар гэхэд хоёр сарын хэрэгцээг хангах хэмжээний шатахууны нөөц хадгалах боломж бүрдэх юм.

Шатахууны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх, импортын тээвэрлэлтийн хүндрэл үүссэн үед дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ