Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 11 мин
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Энэ нь өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Иймд орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна.

Тодруулбал, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал, 
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн  авто зам, 

  • Завхан аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам, 
  • Ховд-Өлгий, Өлгий-Цагааннуур, Өлгий-Даян боомт чиглэлийн авто зам,
  • Элсэн тасархай Гурванбулаг Хишиг-Өндөр Булган, Булган-Мөрөн, Булган-Эрдэнэт чиглэлийн авто зам,
  • Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан , Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,
  • Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,
  • Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам, 
  • Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,
  • А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам, 
  • Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом  чиглэлийн авто зам, 
  • Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам, 
  • Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, 
  • Улаанбаатар-Арвайхээр,  Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна. 

Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ