Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-11-19
Улсын чанартай А33 авто замыг орон нутгийн эзэмшилд хүлээн авлаа

Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн АЗЗ дугаартай 301.4 км авто замыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлэн, засвар, арчлалтыг Зам, тээврийн яамнаас гэрээ байгуулсан “Авто замын машин, механизм” ХХК хариуцан ажиллаж байсан билээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан тус авто замыг орон нутагт эзэмшүүлэх гэрээг Зам, тээврийн яамтай байгуулж, цаашид засвар, арчлалт, хэвийн ашиглалтыг хангах болон бусад шаардлагатай ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд бие даан зохион байгуулах боломж бүрдэж байна.

Зам, тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, зам, засвар арчлалт хариуцсан компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, актаар хүлээн авлаа.

Цаашид орон нутгийн авто замын ашиглалт, хамгаалалт, засвар арчлалтын ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, тухай бүр засвар арчлалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ