Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-11-20
ДЭМБ-ын Академийн баг Төв аймагт ажиллаж байна

Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын хүний нөөц болон сургалтын талаас нь илүү сайн ойлгох, цар хүрээг тодорхойлох зорилгоор ДЭМБ-ын Академийн баг манай улсад ажиллаж байгаа юм. 

Уг ажлын хүрээнд ДЭМБ-ын Академийн баг өнөөдөр Төв аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Төв аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлээр санал солилцлоо. 

Тус Академийн баг Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгууллагын бүтэц, чиг үүрэг, салбарын тогтолцоо, ажилчдын ажиллах нөхцөлтэй танилцах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ