
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Цасны зузаан Увс (Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан), Завхан (Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул) сумдад 30 см-ээс их буюу нийт нутгийн нэг хувь, Увс (Зүүнхангай, Малчин), Завхан (Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй), Хөвсгөл (Цагаан-Уул) сумдад 21–30 см буюу нийт нутгийн 4 хувь, Баян-Өлгий (Сагсай, Цэнгэл), Увс (Баруунтуруун, Түргэн), Ховд (Дарви), Завхан (Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай), Говь-Алтай (Халиун), Баянхонгор (Гурванбулаг), Хөвсгөл (Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган), Булган (Бугат, Могод), Сэлэнгэ (Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр), Дархан-Уул (Дархан, Хонгор, Шарын гол), Төв (Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам) сумдад 11–20 см буюу нийт нутгийн 10 хувь, бусад нутгаар 10 см-ээс бага цастай буюу нийт нутгийн 63 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.