Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 59 мин
Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 0.0–0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15–17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 16–21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 10–15 хэм, бусад нутгаар 4–9 хэм хүйтэн байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Өдөртөө 11–13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Өдөртөө 11–13 хэм хүйтэн байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс
2026 оны арваннэгдүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сум, Төв, Сэлэнгийн ихэнх нутаг, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1–4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

24, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 26-наас шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, бусад нутгаар 5–10 хэм хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0 хэмээс 5 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ