Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Өчигдөр 14 цаг 03 мин
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. 

Германы Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм. 

Титэм судасны оношлогоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судсан дотуурх оношлогоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна. 

Энэхүү аппарат ашиглалтад орсноор: 

• Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
• Стент тавих
• Хөл, гарын захын судасны бөглөрөл/нарийслыг эмчлэх
• Тархины судасны эмгэгт судсан дотуурх эмчилгээ хийх
• Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
• Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судсан дотуурх аргаар эмчлэх
• Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийгдэнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ