АШУҮИС-ийн Төв эмнэлгийн цээжний компьютер томографи шинжилгээнд хиймэл оюунд суурилсан HEXA программ нэвтрүүлнэ
АШУҮИС-ийн Төв эмнэлэг болон БНСУ-ын “XCube” цахим эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч компаний хооронд хиймэл оюунд суурилсан оношилгооны технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Тус гэрээг байгуулахад АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндавга, БНСУ-ын Xcube цахим эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч компанийн захирал Jake Lim нар болон АШУҮИС-ийн Төв эмнэлгийн удирдлагууд оролцлоо.
HEXA хиймэл оюуны программ нь цээжний хөндийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, шинжилгээний дүрсийг нарийвчлан боловсруулан эмчийн оношилгоо, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.