Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байдаг тул томуугийн халдварт өртөх, өвчин хүндрэх эрсдэл илүү байдаг.
Томуу нь бага насны хүүхдэд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинжээр эхэлж болно.
Зарим тохиолдолд уушгины хатгалгаа зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Цэцэрлэг, сургууль, тоглоомын орчинд хүүхдүүд бие биедээ халдвар дамжуулах эрсдэл өндөр байдаг.
Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчин хүндрэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Иймээс бага насны хүүхдийг улирлын томуугийн вакцинд хамруулах нь өөрийг нь төдийгүй гэр бүл, ойр орчныхныг хамгаалахад чухал ач холбогдолтой.
Вакцин хийлгэх цэг, цагийн хуваарийн мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас аваарай.