Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-03-25
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэлж байна.

Тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг  төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар  эхлэж байна.

Тус сургалтаар:
▫️ Хиймэл оюуны ойлголт, хэрэглээ
▫️ Бүтээмж нэмэгдүүлэх шийдлүүд
▫️ Төрийн цахим үйлчилгээ
▫️ Кибер аюулгүй байдал
▫️ Мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг чухал сэдвүүдийг хамарч, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд цахим шилжилт, хиймэл оюун нэн чухал үүрэгтэй. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм" гэлээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ