Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Өчигдөр 11 цаг 24 мин
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор баригдаж буй 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, комисс ажиллах бэлтгэл ажил хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийн барилга нь зоорьтой таван давхар, тэнхлэгээрээ 48м x 16м хэмжээтэй бөгөөд гадна автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт төлөвлөж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү 80 ортой шинэ барилга ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болох юм. Барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ