Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2 цаг 8 мин
Авто засварын газруудад гэнэтийн хяналт шалгалт хийж эхэллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүллээ.

Шалгалтыг 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт, хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, аюултай хог хаягдлын бүртгэл, ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент, ариун цэвэр, орчны стандартын хэрэгжилтийг шалгаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийх аж.

Шалгалт 2026 оны гуравдугаар сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилэх бөгөөд албаныхан авто засварын үйл ажиллагаанаас гарч буй ашигласан тос, аккумлятор, батарей зэрэг нь аюултай хог хаягдалд хамаардаг болохыг анхааруулж байна.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд эдгээр хог хаягдлыг зориулалтын дагуу хадгалж, эрх бүхий байгууллага болон тусгай цэгт хүлээлгэн өгөхийг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ