Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Уржигдар 13 цаг 49 мин
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна

Улсын бүртгэлийн байгууллага 2025 онд улсын хэмжээнд 1,206,015 улсын бүртгэл хийсэн бөгөөд  иргэн хамгийн багадаа 3 удаа биечлэн ирж очсон гэж үзвэл давхардсан тоогоор 5 сая орчим зорчих хөдөлгөөн хийсэн гэсэн үг.  

Зөвхөн иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн нэгжид барьцаалбарыг бүртгүүлэх, чөлөөлөх зорилгоор жилдээ 265,033  удаа ирсэн байх бөгөөд  хамгийн багадаа 3 удаа очсон  гэж үзвэл 795,099 удаа биечлэн ирсэн байна. 

Тухайлбал, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар бүртгүүлэх гэж тухайн иргэн банканд 3 удаа, нотариатад 1 удаа, бүртгэлийн байгууллагад 2 удаа нийтдээ 6 удаагийн үйлдэл хийдэг. Харин үл хөдлөх  эд хөрөнгийн барьцаалбараа чөлөөлүүлэхийн тулд банк болон бүртгэлийн байгууллагын дунд 2 удаа явж байна. 

Бүртгэлийн барьцаалбарын үйлчилгээг цахим болгосноор иргэн, хуулийн этгээд олон удаагийн үйлдэл хийхгүй, цахимаар хүсэлт гарган цаг хугацаа хэмнэхээс гадна замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ