Эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Зэвсэгт хүчний 314 дүгээр анги Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, ангийн үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн ЕБ-ын XIV сургуулийн 11 дүгээр анги, ЕБ-ын 93 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Цэрэг-эх оронч” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг явууллаа.
Өдөрлөгөөр цэрэг-эх оронч хүмүүжил, хариуцлагатай иргэн байх, эх орноо хайрлах, хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх талаар яриа таниулга хийж, Зэвсэгт хүчинд ашиглагдаж буй зэвсэглэл, цэргийн алба хаагчдын хувцас хэрэгслийг дэлгэн үзүүлсэн юм.
Сурагчид өдөрлөгийн төгсгөлд эх оронч үзэл, хариуцлагатай иргэн байх ёс зүйн талаар ерөнхий ойлголттой болж, цэргийн алба хаах хүсэл сонирхол төрж буйгаа илэрхийлж байв.
Бусад мэдээ
Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна
Мэдээ
Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад ажиллалаа
Мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг түдгэлзүүллээ
Мэдээ
Тавдугаар сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.