Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ.
Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв.
Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар мэдээлэл хүргэж байна.
- Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэл) – Тус ажлын хүрээнд 3.5 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байна.
- Баянзүрх дүүрэг, Монелийн авто замын засвар, шинэчлэлт - Тус ажлын хүрээнд 6 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байна.
- Чингэлтэй дүүрэг, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлт - Тус ажлын хүрээнд 4.24 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
- Сүхбаатар дүүрэг, Сэлхийн авто замын засвар, шинэчлэлт (Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэл) - Тус ажлын хүрээнд 4.3 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
- Авто зам, замын байгууламжийн ажил (Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо) - Тус ажлын хүрээнд 1.8 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.





Бусад мэдээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
Мэдээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.