Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
1 цаг 25 мин
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хурлаар үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн төслүүдийг хэлэлцлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацын орон тооны бус салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Энэхүү хуралдааныг ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү удирдан явуулж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй томоохон хөтөлбөр, үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Өнөөдрийн хурлаар салбарын хэмжээнд 2026–2027 онд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн төслийн санал 11 төслийг хэлэлцэж, үүнээс 10 төслийг дэмжин шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эдгээр төслүүд нь салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын болон төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх, мөн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж зөвлөлийн гишүүд үзлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ