“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлсэн.
Бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдаж байна.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
- Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.
Бусад мэдээ
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Мэдээ
Та өөрийгөө болон гэр бүлээ хуулиар хамгаалж чадах уу
Мэдээ
Цэргийн алба хаагчид 3 аймгийн 10 гаруй суманд ургац хурааж байна
Мэдээ
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгуулжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.