Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-02-26
БХЯ-наас аймаг, нийслэлийн цэргийн штабуудад шалган туслах ажил явуулж байна

Батлан хамгаалахын сайдын баталсан удирдамжийн дагуу яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газар, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл багтсан ажлын хэсэг Булган, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын үйл ажиллагаанд шалган туслах ажлыг явуулж байна.

Өнөөдөр, ажлын хэсгийн ахлагч яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзаж, удирамжаа танилцуулан ажлаа эхлүүллээ.

Энэ удаагийн шалган туслах ажлын хүрээнд тус аймгийн дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилт, цэрэг халах, татах ажиллагаа, дүйцүүлэх алба болон бүх төрлийн сургалт зохион байгуулж буй байдал, нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр шалгалт явуулж, холбогдох зөвлөмж өгнө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ