Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-02-10
Г.Сарантуяа: ДЭМБ-аас БНХАУ-ыг эрчим хүчний шилжилтийг хийх хүртэл кокс хэрэглэх зөвлөмжийг өгч байсан

Цаг уур, орчны судлагаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа: ДЭМБ-аас БНХАУ-ыг эрчим хүчний шилжилтийг хийх хүртэл кокс хэрэглэх зөвлөмжийг өгч байсан 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь айл өрхийн хэрэглээнээс гарч буй агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь цэвэр түлш, цэвэр технологид бүрэн шилжих явдал гэж зөвлөсөн. Иймд хэрэгжүүлэгч байгууллагууд цэвэр түлшний хүртээмжийг аль болох өргөн хүрээнд, богино хугацаанд нэмэгдүүлэх, мөн түүнийг тогтвортой ашиглуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Хэрэв шууд цэвэр түлшинд бүрэн шилжих боломжгүй тохиолдолд, “завсрын” технологи (жишээлбэл, сайжруулсан зуух, шахмал болон коксжуулсан нүүрс)-г ашиглаж болох ч эдгээр нь эрүүл мэндийн эрсдэлийг бүрэн арилгахгүй гэдгийг ДЭМБ онцолсон.

Судалгааны үр дүнгээс харахад сайжруулсан хатуу түлшний ихэнх зуухнууд PM₂.₅-ийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулдаг боловч ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжийн түвшинд хүрэхгүй байна.

ДЭМБ-аас технологи, түлшийг сонгохдоо лабораторийн туршилтын ялгарлын үзүүлэлтээс гадна, айл өрхийн өдөр тутмын бодит хэрэглээний үед үүсэж буй агаарын бохирдлын түвшинг заавал харгалзан үзэхийг зөвлөсөн. Учир нь бодит хэрэглээний нөхцөл дэх бохирдол нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү бодитой илэрхийлдэг.

Мөн хүүхдийн амьсгалын доод замын хурц халдвар зэрэг өвчний эрсдэл нь агаарын бохирдолд өртөх түвшинтэй шууд хамааралтай тул, интервенцийн эрүүл мэндийн үр өгөөжийг үнэлэхдээ өртөлт–эрсдэлийн нотолгоонд суурилсан аргачлалыг ашиглах нь зүйтэй гэж зөвлөсөн. 

Дүгнэхэд, ДЭМБ нь "завсрын” технологид шилжсэнээр гарсан эерэг үзүүлэлтийг зөвхөн технологийн үзүүлэлтээр бус, тухайн технологи, түлшний хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөл, тогтвортой ашиглалт, нэвтрэх боломж зэрэг нийгэм-эдийн засгийн хүчин зүйлстэй хамтатган үнэлэх шаардлагатайг онцолсон. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ