Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-01-22
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах ба аюулгүй байдлын атташе Сара Бет Машлтай уулзав

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах ба аюулгүй байдлын атташе Сара Бет Машлыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ажлын албаны дарга гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримтлах бодлого, тэргүүлэх зорилтын талаар танилцуулж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлагад тулгуурласан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах зорилгоор шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хатагтай Сара Бет Машл уг чиглэлээр бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, олон улсын сайн туршлага, хар тамхи, мансууруулах бодист донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж үйлчилгээ, мөн сургууль, эцэг эх, залуучуудад зориулсан хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий ном товхимол, гарын авлагыг хүлээлгэн өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ