Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-01-20
"Хийморьтой хүлэг" урамшуулалт худалдаа үргэлжилж байна

“Автомарт” авто худалдааны төв сар шинийн баярыг тохиолдуулан “Хийморьтой хүлэг” урамшуулалт худалдааг эхлүүлж байгаа билээ. Эднийх “Toyota”, “Lexus” брэндийн 560 гаруй баталгаатай автомашины сонголттой гэдгээрээ давуу талтай юм. Компанийн Trade in үйлчилгээ хариуцсан менежер Г.Чимэд-Очирыг зочноор урьж, иргэд авто машин худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу?

-Гадаа их хүйтэрч байна. Машинаа асааж чадахгүй иргэд олон байх шиг байна. Ер нь жолооч хүн машиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар базааж байх хэрэгтэй болов уу?

-Мэдээж тийм. Манай орны өвөл эрс тэс уур амьсгалтай учраас жолооч бүр машинаа өвлийн бэлтгэлд бүрэн оруулах нь маш чухал. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор машинаа асааж чадахгүй, зам дээр саатах тохиолдол ихэсч байна. Юуны өмнө Аккумлятор, тос тосолгоо, антифриз, өвлийн дугуй зэрэг үндсэн зүйлсээ заавал шалгах хэрэгтэй. Аккумлятор хүйтэнд хүчдэлээ хамгийн түрүүнд алддаг тул сул болсон бол солих, эсвэл урьдчилан шалгуулах нь зүйтэй. Мөн өвлийн зориулалтын моторын тос, шил арчигчийн шингэн хэрэглэх нь асаалт болон хөдөлгүүрийн насжилтад эерэг нөлөөтэй.

“Автомарт” авто худалдааны төвийн хувьд бид хэрэглэгчдэдээ зөвхөн машин худалдахаас гадна, тухайн машины бодит нөхцөл байдал, улирлын бэлтгэлийг чухалчилж зөвлөгөө өгдөг. Ялангуяа “Trade-in” үйлчилгээгээр дамжуулан иргэд өөрийн хуучин машинаа үнэлүүлж, өвлийн нөхцөлд илүү тохирсон, найдвартай автомашинаар солих боломж бүрддэг. Ингэснээр жолооч нар өвлийн улиралд санаа зовох зүйл багатай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Тиймээс жолооч бүр “асах болов уу” гэж найдах бус, өвөл эхлэхээс өмнө машинаа бүрэн оношлуулж, бэлтгэлээ базаах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн зөв алхам гэж үзэж байна.

-Иргэд авто машин худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ?  

-Иргэд авто машин худалдан авахдаа зөвхөн үнэ, гадаад үзэмжийг нь харахаас илүүтэй ашиглалтын бодит нөхцөл, техникийн байдал, цаашдын зардлыг сайтар тооцох хэрэгтэй гэж үздэг. Юуны өмнө тухайн машины ашиглалтын түүх маш чухал. Осолд орж байсан эсэх, мотор, хурдны хайрцаг, явах эд анги бодит байдалдаа ямар байгаа нь ирээдүйд гарах засварын зардалд шууд нөлөөлдөг. Мөн манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон эсэх, өвөл асалт, халаалт, түлш зарцуулалт зэргийг заавал анхаарах нь зүйтэй юм. Хоёрдугаарт, сэлбэгийн олдоц, засвар үйлчилгээний боломжийг харгалзах хэрэгтэй. Сэлбэг олдоц муутай, засвар өндөр, үнэтэй машин хямд авч байгаа мэт боловч урт хугацаандаа илүү их зардал дагуулдаг. Тиймээс иргэд авто машин авахдаа яарах бус, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, өөрийн хэрэгцээ, ашиглалтын нөхцөлд хамгийн тохирох сонголтыг хийх нь хамгийн зөв шийдэл гэж хэлэх байна.

-Танай байгууллагаас, компаниас иргэд, жолооч нартаа олгож байгаа давуу тал, баталгаа?

-Манай “Автомарт” авто худалдааны төвийн зүгээс иргэд, жолооч нартаа зөвхөн автомашин худалдах бус, найдвартай сонголт, баталгаатай үйлчилгээг цогцоор нь хүргэхийг зорьдог. Юуны өмнө манай борлуулж буй автомашинууд мэргэжлийн оношилгоо, шалгалтад бүрэн хамрагдсан байдаг. Ингэснээр хэрэглэгчид техникийн далд гэмтэл, эрсдэлгүйгээр машин худалдан авах боломж бүрддэг. Мөн худалдан авалтын дараах тодорхой хугацаанд баталгаа, зөвлөгөө, үйлчилгээний дэмжлэг үзүүлдэг нь иргэдэд итгэл төрүүлдэг чухал давуу тал юм. “Автомарт” авто худалдааны төвийн бас нэг давуу тал нь худалдан авагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч, тухайн хүний хэрэгцээ, ашиглалтын нөхцөлд хамгийн тохирох автомашиныг санал болгодог явдал юм. Ялангуяа манай орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон сонголт хийхэд анхаарч ажилладаг. Товчхондоо, “Автомарт” авто худалдаа иргэдэд “машин зарах” бус, аюулгүй, баталгаатай, урт хугацааны зөв шийдэл санал болгохыг зорьж ажиллаж байна.

-Тэгвэл “Хийморьтой хүлэг” худалдааны хүрээнд олгож байгаа урамшуулал юу байгаа вэ?

-Манай “Автомарт” авто худалдааны хэрэгжүүлж буй “ХИЙМОРЬТОЙ ХҮЛЭГ” урамшуулалт худалдаа нь иргэд, жолооч нарт бодит үр өгөөжтэй, цогц давуу тал олгож байгаагаараа онцлог. Энэхүү худалдааны хүрээнд “Toyota”, “Lexus” брэндийн 560 гаруй баталгаатай автомашинаас сонголтоо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүр өөрийн хэрэгцээ, санхүүгийн боломжид тохирсон, найдвартай автомашиныг нэг дороос сонгох нөхцөл бүрдсэн. Урамшууллын хүрээнд автомашин худалдан авсан хүн бүр дараах бэлгүүдийг авч байна. Үүнд:

-Үнийн хямдрал

-Улаанбаатар хотын улсын дугаар

-Моторын тос, антифриз

-Өвлийн дугуй

-100,000 төгрөгийн бензин талон

-Жолоочийн туслах багц багтаж байгаа. Мөн бид “хамгийн хурдан”, “хамгийн найдвартай”, “хамгийн чамин” худалдан авалтын туршлагыг санал болгож байна. Иргэд ердөө 50 минутын дотор автомашин худалдан авахтай холбоотой бүх үйлчилгээг нэг дор шийдэж, машинаа унаад гарах боломжтой. Энэ нь цаг хугацаа, бичиг баримтын хүндрэл, эрсдэлийг бодитоор хэмнэж байгаа шийдэл юм. Түүнчлэн “ХИЙМОРЬТОЙ ХҮЛЭГ” худалдаанд багтаж буй автомашинууд нь оригинал үзүүлэлттэй, бага километр гүйлттэй, үнэлгээ өндөр, баталгаатай бөгөөд зарим нь нэмэлт тоноглолтой, ховор загварууд байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.

-Нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг иргэдийнхээ цаг завийг хэмнээд нэгдсэн ийм цогц үйлчилгээ явуулж байгаад иргэд баяртай байна билээ. Машин авахаар зорьж очиж байгаа юу анхаарах вэ, юу бэлдэж очих вэ?

-Тийм ээ, нэг цэгийн цогц үйлчилгээ иргэдийн цаг завыг бодитоор хэмнэж байгаад олон хүн сэтгэл хангалуун байдаг. Машин авахаар ирж буй иргэд урьдчилан дараах зүйлсийг анхаарч, бэлдээд ирвэл сонголтоо илүү хурдан, зөв хийх боломжтой. Юуны өмнө өөрийн хэрэгцээг тодорхойлох нь чухал. Өдөр тутмын хотын унаа юу, эсвэл гэр бүл, хөдөө явахад тохирох машин уу гэдгээ тодорхой болгож, бензин эсвэл дизель, суудлын тоо, шатахуун зарцуулалт зэрэг үндсэн шаардлагаа бодож ирэх хэрэгтэй. Баримт бичгийн хувьд иргэний үнэмлэх, мөн “trade-in" үйлчилгээ ашиглах гэж байгаа бол өөрийн унаж байгаа машины гэрчилгээ, холбогдох бичиг баримтаа авч ирэхэд хангалттай. Үлдсэн үнэлгээ, шилжилт хөдөлгөөн, бичиг баримтын процессыг манай зүгээс бүрэн хариуцаж, нэг цэгээс шийдэж өгнө.

-Ярилцсанд баярлалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Цолмон
[700]
Автомарт амар юм билээ
Бат
[699]
Баярлалаа
Золбоо
[698]
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна
[697]
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна
Шинэ мэдээ