Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-01-16
Шатахуун ачсан машин осолдож, 16 тн түлш асгарлаа

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн ам руу эргээд "Си Юү" салбарын харалдаа зам дээр 2026 оны нэгдүгээр сарын 15-ны 21:06 цагт шатахуун тээврийн том машин унасан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч 2 автомашинтай очиход хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байсныг хамгаалалтад авч ажиллажээ. 

Тус тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг Hyundai Trago загварын 40,000 литр багтаамжтай тээврийн хэрэгсэлд соруулж ажилласан, дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтнууд асгарсан  6 тн түлшийг саармагжуулалт хийж байна. 

Мөн унасан ёмкосыг босгосон, одоо эцсийн цэвэрлэгээ хийхээр хүлээгдэж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ