Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-01-08
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна

Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан байна.

Тодруулбал, ой, хээрийн гал түймрийн тохиолдол 2 дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар  өссөн бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 58 хувиар, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 49.3 хувиар, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 37.6 хувиар, усны осол 13.3 хувиар тус тус буурлаа. 

Харин тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад аюулт үзэгдэл, осол хамгийн их, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Завхан аймагт аюулт үзэгдэл, ослын тохиолдол хамгийн бага байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ