Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарна
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна.
Мөн Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн ажлын хүрээнд хоёр байршилд 7.2 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Түүнчлэн энэ онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
- СБД 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр усыг хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг хийнэ.
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 28 байршилд 48 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангана.
- Нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 ширхэг үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлуудыг тус тус хийж гүйцэтгэнэ.
Бусад мэдээ
“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа
Мэдээ
“Зэс эрдэнийн хувь” ХХК-иас Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарт холбогдох асуудлаар мэдэгдэл гаргажээ
Мэдээ
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Мэдээ
Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.