Дундаж хурдны стандартыг боловсруулжээ
Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй үзүүлэлттэй байна.
Тухайлбал 22-ын товчоо, 61-р гарам, Хонхор, Багануур, Налайх, Эмээлтийн замуудад осол аваар их гардаг байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн осол, аваарыг бууруулах бодлогын хүрээнд Дундаж хурдны MNS стандартыг боловсруулах үүрэг даалгаврыг Хот байгуулалт хотын стандартын газар үүрэг болгосон.
Тус газраас Дундаж хурдны MNS стандартыг боловсруулж Стандарт, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.
Энэхүү стандарт батлагдсанаар техникийн үзүүлэлт тодорхойлогдож, ослын гаралт буурах үндэс суурь тавигдах юм.
Бусад мэдээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
Мэдээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.