“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Барилга нь 64.1м×42.7м хэмжээтэй, дөрвөн давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн заалыг бүрэн шинэчилсэн юм.
Гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаанд хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү их засварыг “АТТАЧР” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хариуцан ажиллалаа.









Бусад мэдээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
Мэдээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.