Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр "Алтанбулаг" олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтод хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд улсын хилээр гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулав.
Бусад мэдээ
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Мэдээ
Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
Мэдээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчилж байна
Мэдээ
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Хандгай”
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.