Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-10
“GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүжилтээр Co:Brand хамтран зохион байгуулсан “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Хакатон уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр өөрсдийн дэвшүүлсэн санал санаачилга, шинэлэг шийдэл буюу судалгааны ажлынхаа талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөв.

Ингэснээр “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдааны шүүгчдийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Med glitch guard” баг, дэд байрт Spice Girls” баг, гутгаар байрт “Eba” баг тус тус шалгарлаа

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ