Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-19
Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллалаа

Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэний үндсэн эрхийг хангах, төрийн үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд 2025 онд тусгай нөхцөлд байгаа иргэдэд чиглэсэн бүртгэлийн үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.

Бүртгэлийн үйлчилгээг биечлэн болон цахимаар авах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдлэж буй иргэдэд зориулсан явуулын үйлчилгээг үзүүлэв.

Тус хорих ангид ял эдлэж буй нийт 84 иргэнд хүрч ажилласан бөгөөд зөөврийн төхөөрөмж ашиглан нийт 5 удаа бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.

Явуулын үйлчилгээний хүрээнд иргэний үнэмлэхний бүртгэл, баримт бичгийн зөрчлийг арилгах, улсын бүртгэлийн төрөлжсөн үйлчилгээ, мөн хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ