Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2 цаг 43 мин
ГЕГ: 61 төрлийн 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг хяналт шалгалтаар илрүүллээ

Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын гаалийн хяналтын бүсэд оруулсан 3 машин 140 тонн буюу 76 шуудай жоншийг С гэх компани энэ сарын 9-ний өдөр Сайншанд дахь гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг хийн мэдүүлжээ.

Мэдүүлгийг нь үндэслэн тус гаалийн газрын гаалийн байцаагчид хяналт шалгалтыг хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний олон өнгийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байсныг илрүүлжээ.

Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ