Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-08
"Хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн хүрээнд "Хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэсгийг хянан шийдвэрлэж буй байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ хүүхэд хохирсон хэрэгт хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн 2025 онд хийгдсэн "Албадан хөдөлмөрлүүлэх болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдал", "Хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайлан"-г танилцууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ