Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Уржигдар 15 цаг 13 мин
Гадаадын иргэний оршин суух хэвлэх, олгох цэгийн тоог нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг өнгөрөгч оноос эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож эхэлсэн.

Тэгвэл гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйлчилгээний цэгийг нэмж, “Мишээл төв” нэг цэгийн үйлчилгээний төв, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газарт тус тус  оршин суух үнэмлэхийг хэвлэж, олгохоор боллоо.

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэг, “Мишээл төв” нэг цэг, Өмнөд бүс дэх газар болон өөрөө хэвлэх киоск машин сонголтуудаас өөрт ойр байрлах цэгийг сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэд өөрт ойр цэгээсээ оршин суух үнэмлэхээ хурдан шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд нийт 74,412 оршин суух үнэмлэх хэвлэж олгосон бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад оршин суух үнэмлэх хэвлэлт 25.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ