Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-05
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрын өрөө тасалгаануудад иж бүрэн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийжээ.

Тус засвар, шинэчлэлтийн ажилд хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилсэн бөгөөд лифт, цонх, хаалгыг шинээр суурилууллаа.

Мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр ба бохир усны шугам, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, тасгуудын өрөөнд хүчилтөрөгчийн шугам угсралт болон эмч, сувилагчийн дуудлагын системийг суурилуулсан бөгөөд дотоод заслын ажлыг бүрэн хийжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү засварын ажлыг “Цагаан бургалтай” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ