Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-03
Нийслэлийн байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Нийслэлийн байгаль орчны газрын барилгыг барьж дууссан бөгөөд Улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь 302.29 ам метр талбай бүхий зоорьтой хоёр давхар юм.

Барилгын дотоод зохион байгуулалтын тухайд мэдээллийн төв, үзэсгэлэнгийн танхим, ажилчдын амрах өрөө, номын сан, сургалтын танхим, хурал уулзалтын болон оффисын өрөөнүүд, ариун цэврийн өрөө зэрэг иргэд, үйлчлүүлэгчдэд шаардлагатай бүхий л орон зайг багтаасан шийдэлтэй. Мөн гадна тохижилтын тухайд авто зам, зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийлээ.

Тус барилгыг “Зууны сод хийц” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ