Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-12-01
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг Улсын комисс хүлээн авлаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барьсан тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар юм.

I давхарт яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө, II давхарт үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэжээ.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элбэг гүн” ХХК тус ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ