Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-11-25
"Шинэ Улаангом зах"-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжийг барих, цахилгаан угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэж, холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ