
"Олборлолтоос боловсруулалт руу” сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрдэнэс Монгол Нэгдэл түүний харьяа Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн паркийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрдэнэс инженер” хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийн нэг нь өнөөдрийн “Нүүрс-Химийн боловсруулалтын мэргэжлийн богино хугацааны сургалт юм.
Сургалтыг Монгол улсын ШУТИС-ийн болон БНХАУ-ын Эрдэмтэн багш нар явуулж байна.
-Нүүрс-Эрчим хүчний үйлдвэрлэл, технологиуд өнөөгийн чиг хандлага,
-Газар доорх хийжүүлэлт, нүүрсхүчлийн хийн хадгалалт ба нүүрсхүчлийн хийн ашиглалт,
-Нүүрс-Химийн үйлдвэрлэл ба нүүрсхүчлийн ялгаруулалт дахин ашиглалт зэрэг сэдвүүдээр сургалт хийгдэж цахим хувь үлдэж бусдад түгээх юм.