Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
1 цаг 54 мин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хогийг цэвэрлэлээ

КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлэг тохижилтын ажлууд хийж байна.

Мөн тус хурлын түр байгууламжийн дэд бүтцийг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88 хувь, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо ажилласан НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд хурлын барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж дуусах боломжтой гэж дүгнэжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ