Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
3 цаг 30 мин
Олон улс, улсын чанартай авто зам ашигласаны цахим нэхэмжлэлийг төлж барагдуулахыг уриалж байна

Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах 33 цэг үйл ажиллагаа явуулдаг.

Зам тээврийн яам, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас эдгээр цэгүүдийг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, одоогоор 12 цэгийг бүрэн цахимжуулаад байна.

Ингэснээр иргэд орон нутгийн замд гарахдаа товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болсон.

Бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл товчоон дээр 17.4 секунд зарцуулдаг байсан бол цахимжуулснаар 1-2 секундэд саадгүй нэвтэрдэг болсон.

Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжүүд нь тээврийн хэрэгслийн дугаар дээр үүссэн цахим нэхэмжлэлийг төлөхгүй, их хэмжээний өр төлбөр хуримтлуулан явсаар байна.

Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын дагуу Авто зам ашигласан цахим төлбөрийн нэхэмжлэлийг төлж барагдуулах аяныг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхлүүлж, тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгүүд дээр саатуулан, хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Иймд жолооч, тээвэрчид, иргэн, аж ахуй нэгж та бүхнийг олон улс, улсын чанартай авто зам ашигласан төлбөрийн нэхэмжлэлийг

www.ezam.mn

e-barimt.mn

e-mongolia.mn

Гэрэгэ киоск

Токи апп

Qpay

Most money

Hipay төлбөрийн сувгуудыг ашиглан төлөхийг уриалж байна.

Дараа төлөх төлбөрийг нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэхийг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ